Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчин, “Тоттенхэм” клубын довтлогч Сон Хин Мин 2022 оны Ази тивийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарчээ. Азийн хөлбөмбөгийн спортын шилдэг тамирчдыг тодруулахдаа энэ салбарын сурвалжлагчид болон шинжээчдийн дунд асуулга явуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн санал асуулгаар хамгийн өндөр буюу 256 оноог 30 настай Со Хин Мин авчээ. Тэрбээр ийнхүү 8 дахь удаагаа энэ өндөр шагналыг хүртэв, үүнээс 6-г нь жил дараалж авсан аж.
Хоёрдугаар байранд 2 тамирчин 120 оноотой оров. Тэд бол Ираны шигшээ багийн хөлбөмбөгчин, “Порту” клубын Мехди Тареми ба Саудын Арабын шигшээ багийн тамирчин “Аль-Хилаль” клубын Салем Аль-Досари нар.
Айргийн тавд орсон хөлбөмбөгчдийг жагсаавал: Өмнөд Солонгосын “Наполи” клубын хамгаалагч Ким Мин Жэ, Японы “Брайтон” клубын Каор Митома.
Азийн шилдэг хөлбөмбөгчид тодров
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11