Германы Лейбницын нэрэмжит дээд сургуулийн эрдэмтэд микробын эсрэг үйлчилгээтэй, байгалийн гаралтай шинэ нэгдлүүдийг нээж Холливудын алдарт жүжигчин Киан Ривзийн нэрээр нэрлэсэн тухай “The Indian Express” мэдээлэв. “Pseudomonas бичил организмууд энэхүү бүлэг молекулыг ялгаруулдаг. Бид түүнийг“кианмицин” гэж нэрлэсэн, яагаад гэвэл микробуудыг маш сайн, өндөр үр дүнтэй устгадаг. Яг Киан Ривз алдарт кинондоо дайснуудаа хөнөөж буй мэт” хэмээн эрдэмтэн Себастьян Гетце мэдэгдлээ.Туршилтуудаас үзэхэд, шинэ нэгдлүүд мөн "Botrytis cinerea" хөгцний мөөгөнцрийг сайн устгаж байжээ. Иймээс ирээдүйд жимсийг гэмтээж ургац алдуулдаг мөөгөнцрөөс ангижрах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Кианмицин түүнчлэн мөн хүмүүст аюултай "Candida albicans" мөөгөнцөриийг устгадаг аж. Эерэг тал нь, энэ үед хүн ба ургамлын эрүүл эсүүд өртдөггүй юм байна. "Кианмицин бол ургамлын микробуудыг устгахаас гадна хүүхдүүдийн эрүүл мэндэд тустай. Шинэ нэгдлүүд хамгийн гол нь байгаль орчинд хор хөнөөлгүй, хөрсөнд 100% задарч шингэдэг, бохирдуулдаггүй" гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв..
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл