Америкийн тэрбумтан, алдартай бизнесмэн Илон Маск өөрийн эзэмшдэг “Х” нийгмийн сүлжээнд өнөөгийн геополитикийн талаарх санал бодлоо хуваалцжээ. “Visegrád 24” аватартай хэрэглэгч “Путин Бээжинд Си Жинь Пинтэй уулзахаар ирлээ. Украины эсрэг явуулж буй Оросын дайныг Хятад улс бүр их дэмжих бололтой. Хятад –Орос –Иран – Умард Солонгос гэсэн эвсэлтэй нүүр тулж буйгаа Өрнөдийн иргэд одоо ойлгох ёстой” хэмээн бичсэний хариуд Илон Маск “Америк өөрөө эдгээр орныг эвсэл байгуулахад түлхэц өглөө” гэжээ.
Тэрбумтан Маск өөрийн сүлжээнд улстөрийн сэдвээр их жиргэдэг: “Хэрэв манай Засгийн газар өмнөд хил дээрээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол хууль бус цагаачлал үнэндээ АНУ-д сүйрэл авч ирнэ. Шалгаж хяналгүй асар олон цагаач дүрвэгчдийг нэвтрүүлэх нь мөхөл сүйрлийн жор. Гэхдээ би хууль ёсны цагаачлалыг дэмждэг. Би өөрөө цагаач хүн”, “АНУ өнөөдөр өөрийн урд хил дээрх асуудлаас илүүтэй Украины дайнд анхаарч байна”, "Хууль бус цагаачдаас болж удахгүй Америкт америкчууд байхгүй болох шинжтэй”, “Дэлхийн өнцөг булан бүрээс тоо томшгүй цагаачид хууль бусаар манайд ирж буйг харгалзаж үзвэл АНУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн эцэст америкчууд саналаа өгсөн сүүлчийн сонгууль болж мэднэ. Үүний буруутан нь цагаачлалын буруу бодлого явуулдаг эрх баригчид”, “Экс Ерөнхийлөгч Трамп руу шударга бусаар их дайрч довтлох тусам түүнийг дэмжигчид өсөн нэмэгдэж байна”.
#МЦогзолмаа орчуулав.
Илон Маск: АНУ өөрийн эсрэг эвсэл байгуулагдахад тусаллаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл