Турк улсын Хатай мужид болсон аймшигт газар хөдлөлтийн төвд оршдог Эрзинь хэмээх 42 мянган хүн амтай хотод ганц ч хүн амь үрэгдээгүй, ганц ч барилга байшин нураагүй тухай “ТВ5” мэдээлэв. Үүний шалтгааныг хотын мэр Оккеш Эльмасоглу тайлбарлалаа. “Манай хотод нэг ч хүн амь эрсдээгүй, бэртэл гэмтэл ч аваагүй, мөн ямар ч нуралт эвдрэл байхгүй6 Барилгын стандартыг зөрчсөн барилга барихыг би шууд хориглодог, тусгай зөвшөөрөлгүй бол бүр өөрийн хамаатан саданд ч зөвшөөрдөггүй. Мөн баригдаж буй байшин, барилга байгууламжийг нэг бүрчлэн тогтмол маш нарийвчлан шалгаж хянадаг. Хотын барилгачид, иргэд намайг ийм эвлэршгүй байр суурь баримталдаг гэж үргэлж загнаж харааж зүхдэг. Би хэзээ ч тохиролцдоггүй, үүнээс болоод олон юм үзэж даван туулсаар байна. Гэвч би дарамт шахалтад огт бууж өгдөггүй. Миний нэр төр цэвэр, сэтгэл санаа амгалан. Гэхдээ бүхнийг 100% хянах боломжгүй, зарим хүмүүс нууцаар, хулгайгаар барих тохиолдол гардаг. Хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн бол эрс шийдмэг таслан зогсоодог. Миний баримталдаг энэ зарчмын ачаар зөвшөөрөлгүй барилгын цар хүрээ эрс багассан” гэж тэрбээр ярив.
44 настай Оккеш Эльмасоглу бол Эрзинь хотод төрж өссөн, их сургууль төгсч цэргийн алба хаасны дараа нутагтаа буцаж иржээ. Тэрбээр 2019 оны 3 сарын 31-нд хотын даргаар сонгогдсон аж.
Харьцуудахад, Эрзинь хотоос хойш 20км-т орших Османие хот, мөн урагшаа 110кмт-т байрладаг Хатай хот гээд маш олон хот суурин газар энэ байгалийн гамшигт өртөж олон хүн нас барж маш их хэмжээний гарз хохирол учирсан билээ. Газар хөдлөлтийн үеэр Туркт маш олон барилга нурж байшин бүхлээрээ ойчиж буй бичлэг цацагдсан. Шинжээчид үүнийг тайлбарлахдаа "Барилгын норм дүрэм баримтлаагүй.... бетон чанаргүй байсан. Мөн Туркийн эрх баригчид барилгын салбарт "өршөөл" тогтмол зарлаж хууль бус барилгуудад зөвшөөрөл олгож ашиглалтад хүлээн авч байв. Энэ орны зөвхөн өмнөд нутгуудад 75 мянган ийм барилга байшин байсан" хэмээжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Сэтгэгдэл (1)