Францын алдарт хөлбөмбөгчин, “Пари Сен-Жермен” багийн тоглогч Килиан Мбаппе албан ёсоор Испани улсын “Реал Мадрид” клубт шилжин очлоо. Тэрбээр чөлөөт агентын эрхтэйгээр 2029 он хүртэл тус клубт тоглохоор хэлэлцээр байгуулжээ. Мбаппе өөрийн үнэ цэнэ, гэрээний нарийн ширийн зүйлсийг мэдээлээгүй. Гэхдээ “Transfermarkt”-н үнэлгээгээр мань эр 180 сая еврогийн үнэтэй гэнэ.
Дашрамд дурдахад, Мбаппе клубээ орхин явахын өмнө “ПСЖ”-н ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифитай маргалдаж хэрэлдэн бүр зодолдсон тухай мэдээ интернэтээр түгж байна. Үүний шалтгаан нь Мбаппе үдэлтийн бичлэгэндээ түүнд талархал илэрхийлээгүй юм байх.
Мбаппе 5 сарын сүүлээр Европын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч “Globe Soccer Awards Europe Edition” шагнал хүртсэн. Тэрбээр мөн Францын мөрөөдлийн шигшээ багт багтжээ. 25 настай Мбаппе бол 4 удаа Францын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарсан, 5 удаа улсынхаа аварга болж 3 удаа Цомын эзэн болсон билээ.
Мбаппе “Реал Мадрид”-ын албан ёсны тоглогч болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.