“Аагим халууны улмаас Саудын Араб улсад хаж мөргөл хийж явсан 577 сүсэгтэн амиа алдлаа. Харин 1 иргэн олны хөлд дарагдаж нас барсан. Энэ тоо баримтыг Мекка хотын Аль-Муайсем районы эмнэлгийн шарил хадгалах газраас авсан тухай Арабын 2 дипломатч нэрээ нууцлан мэдээлсэн” гэж “Agence France-Presse” агентлаг дамжуулав. Тодруулбал, Египетийн 323, Иорданы 60, Тунисын 35, Мароккогийн 5 иргэн нас барсан аж. Түүнчлэн Индонез, Иран, Сенегал улсууд мөн өөрийн иргэдийг их халуунаас болж хаж мөргөлийн үеэр амь үрэгдсэн тухай мэдээллээ.
Саудын Арабын эрх баригчид энэ талаар “Хаж мөргөлд 1,8 сая сүсэгтэн оролцож буй, тэдний 1,6 сая нь гадаадаас ирсэн. Мөргөлчдөд хандаж шүхэр ашиглах, их ус уух, өдрийн хамгийн халуун цагуудад гадаа наранд байхаас зайлсхийх зэргээр зөвлөж тогтмол уриалж байгаа. 2000 гаруй мөргөлчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Зөвхөн ням гарагт 2764 мөргөлчин наранд цохиулжээ” хэмээн мэдэгдлээ. Харин Саудын Арабын Цаг уурын үндэсний төвийн мэдээгээр Мекка хотын Кааб байрладаг Том сүмд 6 сарын 17-нд 51,8 градус бүртгэгдсэн ажээ.
Нэмж өгүүлэхэд, өнгөрсөн жилийн мөн үед 240 мөргөлчин нас барсан ба тэдний ихэнх нь индонезчүүд байв. “Нас барагсдын тоо ингэж огцом нэмэгдсэн нь хүмүүс хууль бусаар хаж мөргөл хийх гэж оролдож байгаатай холбоотой. Хаж мөргөлд зориулан олгодог албан виза их өндөр үнэтэй учраас олон арван мянган мөргөлчин хууль бусаар хүрч ирдэг. Гэтэл албан ёсны маршрутгүй газарт агааржуулагч байхгүй, сэнсгүй, нэн эрсдэлтэй. Ийм газраар мөргөлчид удаан хугацааны турш усгүй, сэнсгүй, агааржуулагчгүй, хоол хүнсгүй бүр нарнаас сүүдэрлэх газаргүй нутгаар их явдаг” хэмээн олон улсын шинжээчид тайлбарлалаа.
#МЦогзолмаа орчуулав.
Хаж мөргөлийн үеэр 577 хүн Саудын Арабт амиа алдлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11