Лалын шашинтай Тажикистаны парламент тус улсад хижаб, сатра буюу гивлүүр, нүүр халхалсан хувцас зэргийг өмсөж зүүх, зарж борлуулах, гадаадаас оруулж ирэхийг хориглосон хууль баталлаа. “Үндэсний уламжлал, ёс журмыг цэгцлэх тухай” энэхүү хуульд зааснаар мусульман шашны 2 баярыг (“Иди Рамазон” ба “Иди Курбон”) хүүхдийн цэцэрлэгт тэмдэглэхийг хоригложээ. “Ийм шийдвэр гаргаснаар бид өөрийн үндэсний соёл, уламжлал, үнэт зүйлсэд нийцээгүй харийн бүхнийг түгээж сурталчлах, дэлгэрүүлэхээс мөн экстремизмаас сэргийлж буй хэрэг” хэмээн Тажикистаны ХМХ бичжээ.
Парламентын Доод танхим олон нийтэд мэдэгдэлгүй нууцаар шахуу хуралдаж шинэ хуулийн төслийг 5 сарын 8-нд баталсан. Харин одоо Ерөнхийлөгч Эмомали Рахмон гарын үсэг зурвал хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
#МЦогзолмаа орчуулав.
Тажикистан гивлүүр өмсөхийг хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11