Европ тивд шашин шүтдэг хүмүүсийн эрс буурч сүм хийд эзгүйрч байгаа тухай "The Telegraph" мэдээллээ: Түүнчлэн лам нарын тоо ч огцом цөөрчээ. Хүмүүст сүм хийд хэрэггүй болсон учраас Шотланд одоо 100 гаруй сүмээ дуудлага худалдаагаар зарахаар болов. Уг нь эдгээр сүм бүгд түүхэн дурсгалт барилгуудад байрлажээ. Сүм хийдийг зарж борлуулах болсон нэг шалтгаан нь эдгээр барилгыг арчилж тордоход их зардал гардаг юм байна, тухайлбал тог цахилгааны үнэ.
Зарим сүмийг бүр XVIII зуунд барьсан, иймээс дуудах үнэ 35 мянган фунт стрерлингээс эхлэх аж. Инвернесс гүнлэгийн Лагган дахь өвөрмөц сүм 35 мянган фунт бол Дамфис дэх Гэгээн Мария Грейфрайарсын дацан 38 мянган фунт. Харин Абердины Гэгээн Маркийн сүм хамгийн үнэтэй, 390 мянган фунтээс дуудна.
2001 оноос эхэлж Шотландын сүм 1 сая гаруй сүсэгтнээ алджээ. Шотландчуудын ихэнх нь ямар ч шашин шүтдэггүй гэж асуулгад хариулсан байна. 2000 оноос хойш лам нарын тоо 40% цөөрсөн ажээ. “Католик шашин шүтдэг бүх оронд манай лам нарын тоо буурлаа” гэж Ватикан мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Германд ч нөхцөл байдал адилхан. Зөвхөн 2022 онд Германы 500 мянга гаруй оршин суугч католик сүмээ орхижээ.
Харин Бельгийн эрх баригчид сүм хийдээ өөр зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн. Жишээлбэл, одоо эндхийн сүм хийдэд номын сан, соёлын төв төдийгүй зочид буудал, шар айргийн үйлдвэр байрлаж байна. Тэр бүү хэл Бельгийн нэгэн сүмд “Spirito” шөнийн клуб байрлаж өөрийн лого дээр гэлэнмааг үнсч буй ламыг дүрсэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Шотланд 100 гаруй сүмээ зарна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11