Африкийн ядуу буурай орнууд руу тээвэрлэх ёстой Украины улаанбуудайг Испани руу илгээж гахай тэжээсэн тухай “Exxpress” сонины тоймч Михаэль Кох бичжээ. “Манай гарагийн хамгийн ядуу орнуудад өлсгөлөн дэгдэхээс сэргийлэн Украины үр тариаг нийлүүлэх тухай дэлхийн нөлөө бүхий орнууд санал дэгдсэн. Украины улаанбуудайг далай тэнгисээр тээвэрлэх зориулалттай нийлүүлэлтийн гудам бий болгох гэж Европын холбоо ихээхэн хүчин чармайлт гаргасан. Гэтэл улаанбуудайн ихэнх нь яагаад ч юм Африкт очсонгүй, түүний оронд Испани улс руу тээвэрлэжээ. Тэр бүү хэл олон хүнийг өлсч үхэхээс аврах ёстой улаанбуудайг испаничууд гахайн тэжээл болгон ашиглажээ. Ийм жигшим, зүй бус үйл явдлын шалтгаан тун энгийн. Киевийн эрх баригчид санхүүгийн ашиг хонжоо харсан хэрэг. Испани илүү их мөнгө төлсөн, тэгээд Украин нийлүүлсэн. Тодруулбал, Одессын боомтоос ачсан 2,9 сая тонн улаанбуудай, эрдэнэ шишийг Африк тивийн Этиоп, Судан улсуудад хүргэх ёстой байсан. Одоогийн байдлаар Этиоп, Судан улсууд авах ёстой үр тарианыхаа 15%-ийг л хүлээн авчээ. Тиймээс Одессын удирдлага үнэндээ олон улсын гэмт хэргийн бүтэцтэй хэлцээ хийсэн бололтой” хэмээн тоймч Михаэль Кох шүүмжилжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Африкт очих Украины үр тариагаар Испани гахайгаа тэжээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл