Английн тэрбумтан Марк О'Хара өөрийн бизнесээ зарж олсон мөнгөнөөсөө 510 сая евро буюу 563 сая долларыг компаний удирдлага болон ажилтнуудад бэлэглэхээр шийдсэн тухай “Fortune” мэдээллээ.
Марк О'Хара 2002 онд “Preqin” компанийг байгуулжээ. Тус компани санхүүгийн мэдээлэл болон альтернатив хөрөнгө оруулалтын зах зээлийн талаарх мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийдэг юм байна. “Preqin” компани нийт 190 мянга гаруй сан, 30 мянган хөрөнгө оруулагч, 60 мянган менежерийн ажлыг тайлагнадаг ба 200 мянга гаруй үйлчлүүлэгчтэй. Энд даатгалын компаниуд, Тэтгэврийн сан, банкууд ч хамаардаг.
7 сарын эхээр “Preqin” компанийг дэлхийд томоохонд ордог АНУ-ын “BlackRock” худалдаж авахаар болсон. Гэрээний үнэ 3,2 тэрбум доллар. “Preqin” компани сүүлийн 3 жилд асар амжилттай яваа, жилийн ашиг орлогын өсөлт 20%. Иймээс “BlackRock” 2024 онд 240 сая доллар олно гэж тооцоолжээ. Дашрамд дурдахад, Марк О'Хара өөрөө “BlackRock”-н дэд ерөнхийлөгч болох аж.
Марк О’Хара компаниа зарчихвал гэргий Линдагийн хамт Английн хамгийн баян 100 хүний жагсаалтад багтах бололтой. Тэд энэ компаний 80%-г эзэмшдэг юм байна. Марк компаниа зарсан мөнгөөс 2,6 тэрбум долларыг өөртөө үлдээж үлдсэн 653 сая долларыг “Preqin” компаний удирдлага болон 1,5 мянган ажилтанд бэлэглэнэ гэж амлалаа.
#МЦогзолмаа орчуулав.
Тэрбумтан О'Хара компаниа зарж 1500 ажилтандаа бэлэглэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11