Саудын Араб сүүлийн үед сансрын хөтөлбөрт их анхаарах болжээ. Саудын хаант улс 2018 онд сансрын анхны хөтөлбөрөө зарласан, харин 2021 оноос 2 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн юм. "Чухам сансрын хөтөлбөрийн тусламжтайгаар бид өсвөр насныхан, залуусаа шинжлэх ухаан, техник технологи, инженерийн ухаан, математикт дур сонирхолтой болгоно гэж найддаг. XXI зуунтай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Үүний тулд гадаадын авьяаслаг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахаас гадна эх орондоо тасралтгүй бэлдэх ёстой" хэмээн Саудын Арабын албаны хүн онцлон тэмдэглэв.
Саудын Араб удахгүй анхны эмэгтэй сансрын нисгэгчтэй болно гэж "The National" мэдээллээ. Тэр бол 33 настай Байана Барнауи.“AX-2” хөтөлбөрийн хүрээнд түүнтэй цуг Саудын Арабын Али Аль Карни бас Олон улсын сансрын станц руу ниснэ. Сансрын багийн даргаар АНУ-ын Пегги Уитсон ажиллана, энэ бол түүний 4 дэх сансрын нислэг гэж “NASA” мэдээлэв. Харин сансрын хөлгийг Теннессийн бизнесмэн Жон Шоффнер жолоодох юм байна. Сансрын баг 2023 оны 2-р улиралд “SpaceX” компаний “Crew Dragon” сансрын хөлгөөр Флорид дахь Жон Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрнө. Тэд ОУСС-д 10 хоног ажиллаад ирнэ. Нэмж өгүүлэхэд, Саудын өөр 2 нисгэгч -Марьям Фардоус, Али Аль Гамди нар дараа нь сансарт нисэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ.
Саудын Араб эмэгтэй хүнийг сансарт нисгэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл