Австрал улсад амьдардаг, пастор Стив Чокколанти “YouTube” дээр 300 мянга гаруй дагагчтай. Тэрбээр энэ оны 3 сарын 15-нд далдыг харагч Брэндон Биггийг нэвтрүүлэгтээ урьжээ. Дашрамд дурдахад, Чокколанти бол АНУ-ын экс Ерөнхийлөгч Трампыг дэмжигч бөгөөд ярианы үеэр түүний тухай сэдвийг хөндлөө. Брэндон Бигг өөр нэгэн зөнчтэй хүрэлцэн ирж зөгнөл айлдахдаа үйл явдал болохоос бүр 4 сарын өмнө "АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдаж баруун чихийг нь шархдуулна" гэж ярьсан тухай дэлхийн ХМХ шуугиж байна.
“Эх оронч үзэл хэрхэн гал түймэр мэт Америк даяар түгэн тархаж буйг би “харсан”. Мөн Трампыг дээш өгсөж буйг харж байна, харин дараа нь түүний амь насанд халдсан. Бууны сум Трампын толгойн хавьцаа маш ойрхон өнгөрч хэнгэрэгийн хальсыг шүргэж байна (тэр ингэж хэлэхдээ баруун чихэндээ хүрэв. Пенсильваний цуглаан дээр Трамп яг энэ чихэндээ шарх авсан). Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялж буйг би “харсан”. Түүнийг хуулийн шугамаар мөрдөж мөшгинө, шүүх хурлууд болно.... Гэсэн ч энэ бүхэн төгсгөл болж намар гэхэд бүх зүйл "чөлөөлөгдөнө"..." гэж далдыг харагч Брэндон Бигг хэлжээ.
Америк гүрний ирээдүйг зөнч Бигг их баргараар дүрслэв. “Харин дараа нь эдийн засгийн маш том сүйрэл ирнэ. Их хямралын үеэс ч долоон дор. Америкийг түнэр харанхуй нөмрөн авна... Цагаан ордны Зууван танхимд Трамп толгойгоо 2 гараараа барьж аваад хэрхэн залбирч уйлан мөргөж буйг би “харж байна”.... Дараалсан олон олон цочролын дараа сайн цаг буцаж ирнээ” хэмээн далдыг харагч Брэндон Бигг зөгнөжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Трампын халдлагыг зөгнөсөн Бигг АНУ-ын ирээдүйг баргараар дүрслэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11