Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг 2 эрэлч нохойн хамт Туркийн Хатай хотод ажиллаж байгаа. Манай улсын үзүүлсэн тусламжаас тоочвол: 20 гэр, 10 тонн махан консерв, 1500 ноосон хөнжил, 2 тонн лаа, савтай цэвэр ус. Удахгүй иргэд болон Төрийн бус байгууллагын хандиваар нэмж 100 гэрийг Турк рүү илгээх юм байна.
Туркт ажилласан Монголын аврагчид 8 хүнийг нурангиас аварсан ба тэдний 2 нь хүүхэд байв. Түүнчлэн монголчууд нурангиас 14 цогцос гаргаж, 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Эмч нарын багийг ахалж буй Л.Лувсандорж "Манай хээрийн эмнэлэгт 649 хүн үзүүлсэн. Ихэнх буюу 70% нь шарх нь идээлсэн, бохирдсон, ясны хугаралтай, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Мөн 93 хүнд мэс засал хийж. эмнэлгийн анхан шатны тусламжийг олон хүнд үзүүлэв. Сүүлийн 2 хоногт гэдэсний халдварт өвчин их гарч, гэдэс гүйлгэсэн хүмүүс ирж байна. Энэ нь голдуу орчны бохирдол, бас хоол хүнсний бохирдлоос болж байгаа" гэж мэдэгдсэнийг "Зариг" сайт дамжуулжээ.
Зургийн тайлбар: Манай Монгол Улсын бэлэглэсэн гэрт Туркийн Дотоодын армийн цэргүүд, цагдаа нар байрлаж буй гэрэл зураг, бичлэг дэлхийн ХМХ-ээр цацагдлаа.
Монголын аврагчид 8 хүнийг аварч 649 хүнд тусламж үзүүлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11