“Дэлхийн дагуул Сарны хэзээ ч наашаа хардаггүй талд радио телескоп байрлуулах санаа одоо л бодитоор хэрэгжих бололтой хэмээн "Европын сансрын агентлаг"-ийн (Esa) эрдэмтэн Жеймс Карпентер мэдэгдлээ. Сар бол сансрын судалгаа явуулах, мөн харь гарагийнхныг эрж хайхад маш тохиромжтой, төгс газар. Манай гарагийн сансрын хэд хэдэн агентлаг зэрэг шахуу Сар луу радио телескоп илгээхээр төлөвлөж буйгаа зарласан” хэмээн “The Daily Telegraph” сонин бичжээ. "Дэлхий рүү хэзээ ч хардаггүй нөгөө талд байрлуулсан радио телескоп бүрэн тусгаарлагдмал байдалтай байх тул маш сул, бараг анзаарагдамгүй радио долгионыг ч барьж чадна. Чухам ийм радио телескопын тусламжтайгаар гэрэл үүсэхээс өмнөх Орчлонг харж чадахын зэрэгцээ оюун ухаант харь гарагийн хүмүүсийн тухай мэдээлэл олж цуглуулж чадна" гэж эрдэмтэд найдаж байна.
Бүр 1960-аад оны үед саран дээр радио телескоп байрлуулах санаа анх гарчээ, гэвч “Аполлон” хөтөлбөрийн дараа мартагдсан аж. Харин одоо “Артемис” хөтөлбөрийн анхны хөөрөлт амжилттай явагдсаны дараа хүн төрөлхтөн Сар луу дахиад нисэхээр төлөвлөж эхэллээ. Ямартай ч "NASA", "Esa" бас Хятадын одон орны үндэсний обсерватори энэ талаар мэдэгдсэн.
“Esa” агентлаг Сар луу анхны радио телескопоо 2030-аад онд илгээнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ хятадууд тэднээс түрүүлж магадгүй. Бээжин "Бид 2026 онд радио телескопоо саран дээр буулгана. Сарны эсрэг тал бол шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний судалгаа явуулах маш том потенциал” гэж үзэж байна.
Daily Telegraph: Сарны тусламжтай харь гарагийнхныг хайна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11