АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ын 2022 оны тайлангийн хурал боллоо.
2022 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН 10 АЖИЛ:
1. 1. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 10 серийн 6139 улсын дугаарын дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, 4128 дугаарыг 7,8 тэрбум төгрөгөөр борлуулж, орлогыг “Хүүхдийн төлөө сан”-д төвлөрүүлсэн.
2. Нотариатчидын танхимтай хамтран нотариатын серверийг бүртгэлийн програмтай холбон үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
3. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл бүртгүүлэх хүсэлтийг тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
4. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын тээвэрлэлтийн гэрээ дүгнэх, албан хүсэлт авах, шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулан Тээврийн нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлсэн.
5. Дотоодын ачаа тээврийн logistic.transdep.mn сайтын гар утасны аппликейшнийг андройд гар утсанд зориулагдсан хувилбарыг гаргасан.
6. Улс болон хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн тасалбар борлуулалтыг сайжруулах чиглэлээр төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд TAPATRIP гар утасны апплэкэйшн-ээр дамжуулан тасалбар борлуулалтыг нэмэгдүүлсэн.
7. Автотээврийн салбарын ажил үйлчилгээнд баталгаат үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр 87 иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйлчилгээнд баталгаажуулалтын үнэлгээг хийж шаардлага хангасан 32 аж ахуй нэгжид тохирлын гэрчилгээ олгосон.
8. Салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэлд Олон улсын нэгжийн СИ системийн дагуу нэгж дамжуулах зорилгоор техникийн хяналтын төв, ААН байгууллагын 386 багажид шалгалт тохируулга хийсэн.
9. Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр KOIKA олон улсын байгууллагатай 2023 оноос 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон бөгөөд төслийн хүрээнд:
- Техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл,
- Техникийн хяналтын үзлэгийн төвийн байр талбайн засвар,
- Инженер техникийн ажилчдыг чадавхжуулах, сургалтад хамруулж мэргэшүүлэх, БНСУ-д очиж туршлага судлах
- Шаардлагатай эрх, зүйн орчинд өөрчлөлт оруулах, судалгаа хийх чиглэлээр 13,0 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.
10. нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран 1 ажилтан 1 мод уриалгыг дэвшүүлэн 2022 онд 3429 мод тариад байна.
Тус хурлаар шилдэг ажилчдаа шалгаруулж "Хүндэт өргөмжлөл", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт" медаль, "Тэргүүний ажилтан", "Хүндэт жуух" бичгээр шагнав.
Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.