"Инфляцийн улмаас ялангуяа хүнсний үнэ их өсч байгаа тул шведүүд хил залгаа Норвег улс руу очиж хоол хүнсээ авдаг болжээ. Уг нь саяхныг хүртэл Норвегоос ирж Шведийн дэлгүүрээс юм худалдаж авдаг байсан билээ. Ийм байдал сүүлийн хэдэн 10 жил үргэлжилсэн, гэтэл одоо Норвегт хүнсний бараа 2 дахин хямд байна” хэмээн “Expressen” сонин бичжээ.
Швед улсад 2021 оны 7 сараас 2023 оны 1-р сар хүртэлх хугацаанд хүнсний үнэ 21% өссөн, харьцуулахад энэ үзүүлэлт Норвегт 9% байна. Түүнчлэн жимс ногооны үнэ ч Норвегт хямд байгаа аж. Хилийн ойролцоо байрладаг Орье хотын дэлгүүрийн эзэн Андерс Фьелстад “Манай хүнсний борлуулалт 2023 он гарснаас хойш 14% нэмэгдсэн. Шведүүд их ирж наймаа хийдэг” хэмээн ярилаа. Харин Шведийн Төвбанкны орлогч дарга Анна Бреман “Ялангуяа хүүхэдтэй гэр бүл инфляцид их өртөж байна. Улс орон даяар инфляци 12% байснаа 17% болж өсчээ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Expressen: Үнийн өсөлтөөс болж шведүүд Норвегоос хүнсээ авч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11