Хятад улсад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийг торгож шийтгэхээс гадна Шившгийн самбарт “өлгөдөг” болжээ. Өөрөөр хэлбэл дүрэм зөрчсөн этгээдийн нүүр царайг гудамжны дэлгэцээр тод томруунаар олон нийтэд харуулдаг.. Тухайн гудамжинд төдийгүй хот даяар гэрэл зургийг нь паспортын мэдээлэлтэй цуг цацаж энэ хүн аюултай гэж нийтэд мэдээлдэг аж. Үүний зэрэгцээ зөрчигч этгээдээс заавал торгууль авна. Жишээлбэл Улаан гэрлээр давхих, явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарах зэргээр дүрэм зөрчих бүрд нүүр царай таних системийг ашиглаж хэн гэдэг хүн болохыг тогтоодог. Систем өөрөө шийтгэлийг ногдуулж торгуулийг автоматаар тухайн хүний банкны дансаас шууд суутгадаг журамтай. Тиймээс хятад иргэд нэг зөрчил гаргаад 2 удаа шийтгүүлдэг гэж хэлж болно. Гэтэл хятадууд харин ч ингээд дууссан нь яамай гэж баярладаг, яагаад гэвэл Хяналтын систем тэр хүний нийгмийн рейтингийг бууруулдаггүй.
Одоо Хятадад 600 сая гаруй гудамжны камер ажилладаг, 2 хүнд 1 камер ногддог. Бүх камерыг нэгдсэн сүлжээнд холбож Хиймэл оюун удирддаг аж. Ер нь Хятадын хотуудад хууль зөрчих боломжгүй, ийм маягаар эрх баригчид нь "шинэ хүнийг төлөвшүүлж" байна.
Хятадад дүрэм зөрчвөл Шившгийн самбарт тавьдаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11