Энэтхэгийн зөнч, одон оронч Абигья Ананд 2023 оны тухай зөгнөлөө айлджээ. Тэрбээр Коронавирүсийн Цар тахлыг урьдаас таамаглаж чадсан цөөхөн зөнчийн нэг билээ. Түүний зөгнөлөөс хүргэе.
- Энэ онд Санчир гарагийн таагүй нөлөөгөөр олон том өөрчлөлт, сүйрэл хүн төрөлхтөнд тохиох шиинжтэй.
- Санхүүгийн хямрал дэгдэнэ. Эрчим хүчний болон хүнсний хямралд өртсөн олон орны иргэд өлсгөлөн, дампуурлаас айж байна. Гэвч айж эмээх хэрэггүй, нөхцөл байдал хүнд хэвээр ч хавар гэхэд дээрдэнэ. Эрх баригчид харин ард иргэдэд тусалж дэмжихгүй бол олон оронд ажил хаялт, бослого дэгдэнэ.
- Хамгийн аюултай үе бол 2023 оны 3-10 сар, энэ үеэр газар хөдлөлт болох магадлалтай. Харин 7-8 сард бас нэг, маш ноцтой үйл явдал тохионо.
- 5 сарын 29-нд Нар бүтэн хиртэнэ. Дараагийн саруудад олон чухал үйл явдал болж намар, бас 12-р сард байгалийн том гамшиг нүүрлэх шинжтэй. Энэ нь 2024 оны 3 сар хүртэл манай гарагийн амьдралд нөлөөлөх юм. Өөр нэг хувилбар нь тэр үеэр техногений том сүйрэл болж магадгүй.
- Санчир гараг үүний зэрэгцээ шинжлэх ухаан, технологид нөлөөлж үсрэнгүй дэвшил гарна.
- 2023 онд том луйвар гарч мэднэ, маш олон хүн өртөнө.
- Түлшний салбарт жинхэнэ хувьсгал гарна, энэ нь байгалийн хийтэй холбоотой.
- Оросын эдийн засаг өснө, үүнд тус орны эсрэг тавьсан бөөн бөөн хориг тусалж байна.
- Коронавирүс дахин өөрийгөө сануулна. Энэ вирүс одоо хүний бие организмыг маш сайн судалсан тул дахин довтлох шинжтэй. Эрдэмтэд хэрэв анхнаасаа түүний эсрэг тэмцээгүй бол хүн төрөлхтөн ба коронавирүс эвтэй найртай, бие биедээ саад бололгүй оршин тогтнох байсан. Харин хүмүүс хөндлөнгөөс оролцсон учраас тэр улам хүчирхэг болжээ.
- Дэлхийн эм үйлдвэрлэлийн салбар улам цэцэглэж хөгжинө.
- Шинэ аюул гаднаас ирнэ, дэлхийн хэмжээний том үйл явдал тохиож ирэх 400 жилийн турш нөлөөлөх төлөвтэй.
- Байгаль эхтэйгээ аль болох ойр байж натурал хүнс хэрэглэж аливаа зүйлээс эерэг талыг олж харж оюунлаг байхыг хичээ.
Зөнч: 2023 оны үйл явдал ирэх 400 жилийг тодорхойлно
2023-3-20
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.