Францын Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн шинэ ахмадаар дэлхийн алдартай тамирчинн, “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппег томилсон тухай Дасгалжуулагчдын штаб мэдээллээ хэмээн “L'Equipe” дамжуулав. 24 настай Мбаппе 2017 оноос улсынхаа Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байгаа, энэ хугацаанд тэр 66 тэмцээнд оролцож 36 гоол хийсэн юм.
Килиан Мбаппе 3 сарын 24-ны өдрөөс шинэ албан тушаалдаа орно. Энэ өдөр 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт явагдаж Францын эсрэг Нидерланд тоглох тов гарчээ.
Францын шигшээ багийн экс ахмад Уго Льорис өөрийн хүсэлтээр огцорсон. Яагаад гэвэл, Францын баг 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд үлдэж Аргентины Шигшээ багт ялагдсан билээ.
Мбаппе шигшээ багийн ахмад болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.