АНУ-ын тэрбумтан, "Twitter" сүлжээний эзэн Илон Маскийн нэр хүнд, нөлөө улам өсөн нэмэгдэж байгаа нь АНУ-ын эрх баригчдын толгойн өвчин болсон тухай “Bloomberg” сонин бичжээ. Илон Маск одоогийн байдлаар тээвэр, сансрын аж үйлдвэр, эрүүлийг хамгаалах, нийгмийн сүлжээ зэрэг салбарт 5 компанитай. Тодруулбал, Маск бол “SpaceX” ба “Tesla” корпорацийн ерөнхий захирал, ерөнхий инженер, “The Boring Company”-г үндэслэгч, “Neuralink” ба “OpenAI”-г үндэслэгчдийн нэг билээ.
Чухам эдгээр байгууллагын ачаар Илон Маск нийгэмд асар их нөлөөтэй, тэр бүр Америкийн Засгийн газрын ашиг сонирхлыг хөндөх болжээ. Маск одоо үзэл бодлоосоо болж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргааны толгойн өвчин болж хувирав. Тэр өөрийн эд баялаг, улстөрийн холбоо сүлбээ, бизнес империйн ачаар халдашгүй, дархан эрхтэй нэгэн болж хувирах төлөвтэй гэж Америкийн эрх баригчид айж эмээж байна" хэмээн тус сонины нийтлэлд дурджээ.
Ялангуяа Украины зөрчлийг шийдэх талаарх Маскийн санаачилга олныг шуугиулсан. Үүнээс болж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Маскийн “эзэнт гүрэн”-ийг сүйрүүлж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна. .
Bloomberg: Илон Маск эрх баригчдын толгойн өвчин болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл