Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС болон тус сургуулийн “Багш оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцалаа.
Мөн тэрбээр мөн их дээд сургуулиудын оюутнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д их, дээд сургуулийн оюутан, залуучуудтай уулзаж байна. Тэрбээр “Шинэ сэргэлт-Шинэ мянган” сэдвээр илтгэл тавилаа.
Ерөнхий сайд шинэ мянган, шинэ сэргэлтэд мэдлэг чадвар чухлыг онцолж дэлхий дахины чиг хандлага, улс орны боломж, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, боловсролын салбарын шинэчлэлийн талаар танилцуулж оюутан залуустай ярилцаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад “Шинэ сэргэлт-шинэ мянган” илтгэл тавих үеэрээ Боловсролын зээлийн санг шилэн болгож, тус сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад хяналт тавьж ажиллахаа хэллээ.