Перу улсын бөө, далдыг харагч үзмэрчид жил тутмын ариусгах тусгай ёслолоо үйлдэж муу муухай бүхнийг үлдэн хөөж цэвэрлэсэн тухай “Reuters” агентлаг дамжууллаа. 12 сарын сүүлээр болдог энэхүү ёслолын үеэр тэд ирээдүйн талаарх зарим зөгнөлөө айлдлаа. “Байгалийн гамшиг, сүйрэл олон тохионо. Ихэнх нь цаг ууртай холбоотой. Хойд Америкт газар хөдөлнө.... Орос ба Украин энхийн гэрээ байгуулж дайн дажин төгсөнө гэж манай бөө нар “харлаа”. Энэ бүхэн 2023 оны 8 сард дуусч даян дэлхийд энх тайван тогтоно” хэмээн бөө Клеофе Седано айлджээ.
Орос-Украины дайны тухай ОХУ-ын гоц увидастнууд юу хэлснийг хүргэе:
Одон орны зурхайч Павел Глоба: ОХУ-ын Цэргийн тусгай ажиллагаа 2023 онд дуусахгүй. 2023 оны сүүлээр завсрын үр дүнгийн тухай ярьж болно. Ирэх жилд Орост олон осол сүйрэл тохионо, ялангуяа 2-р сарын сүүл ба 3-р сарын эхээр. Түүнчлэн 6 сарын 22-ны хавьцаа.
Далдыг харагч Михаил Левин: 2023 оны эхээр дайны хурц үе дуусах ч 2024 он хүртэл үргэлжилнэ. Хавар Оросын хувьд нэн тааламжтай үе, харин Украины нөхцөл байдал улам муудна.
Зурхайч Светлана Драган: Орос ба Украины зөрчил 2023 оны 1 сард эрс ширүүснэ, удахгүй хэлэлцээр хийх арга зам хайж эхэлнэ. 2 сард Украины байдал эрс муудаж 3 сараас төр засаг солигдох магадлалтай. Мөн Украин нэмж газар нутгаа алдана.
Экстрасенс Константин Дараган: Орос –Украины дайн 10 жил үргэлжилнэ. Украин задарч хэдэн хэсэг болж хуваагдана. Зарим нь Орост очиж, үлдсэн нь төвийг баримтлах болно.
Астрологч Тамара Глоба: 2023 онд Орос төдийгүй дэлхийн хувьд нэгэн үе шат дуусах ч бас шинэ зүйлийн эхлэл болно. Яг л 2 давалгаа өөд өөдөөс нийлэх мэт. 2023 оны дундуур гол үйл явдлууд өрнөнө. Харин Орос –Украины дайн 2024 он хүртэл үргэлжилж дараа нь энхийн гэрээ байгуулна.
ОХУ, Украины дайн 2023 оны 8 сард дуусна гэж бөө айлджээ
2022-12-30
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.