Шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдлаа. 2023 оны энэ тэмцээнд Азийн 4 орон өрсөлджээ. Манай улсын баг 11 жил завсарласны дараа эргэн ирсэн бол Кувейтийн баг 2022 оноос тэмцээнд орож байгаа. Мөн Филиппин, Индонез улсуудын шигшээ баг хоккейн тэмцээнд энэ жилээс хамрагджээ. Монголын анхны мөсөн ордон “Steppe arena”-д болсон тэмцээнд Филиппин ба Монголын тэмцээн 7:6 -гаар өндөрлөв. Тэмцээний тэргүүн байранд Филиппин улс орж алтан медалийн эзэд боллоо. Тэд энэ тэмцээний дараа 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионд В бүлэгт тоглох эрх авлаа.
Харин манай орны хоккейчид 2-р байранд орж, түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэв. Кувейт гуравт, харин Индонез дөрөвт жагслаа.
Монголын хоккейчид мөнгөн медаль хүртлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11