Америк улсын Теннесси мужийн Нэшвилл дэх Христийн хувийн бага сургуульд буутай этгээд халдан орж 6 хүнийг хөнөөж, хэдэн хүнийг шархдуулжээ. Тэдний 3 нь хүүхэд, 3 нь тус сургуулийн багш байсан. “Сургуульд халдлага үйлдсэн этгээдийг Одри Хейлтэр гэдэг. 28 настай энэ эмэгтэй бол трансгендер. Түүнд 2 винтов буу, гар буутай байсан. Хэргийн газар дээр дуудлагаар ирсэн цагдаа нар түүнийг буудаж хөнөөжээ. Одоо тэр яагаад ийм аймшигт хэрэг үйлдсэн шалтгааныг тодруулж байгаа” гэж эрх баригчид мэдээлэв.
Хачирхалтай нь, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ халдлагын тухай үг хэлэхээр ард түмэндээ хандахдаа алиалж хошигносон хэмээн “CBS News” мэдээллээ. “Сайн уу, намайг Жо Байден гэдэг. Би бол доктор Жилл Байдены нөхөр. Би өнөөдөр шоколадны үртэстэй мөхөөлдөс идсэн. Би ийшээ яагаад ирсэн гэвэл энд шоколадны үртэстэй мөхөөлдөс өгнө гэж сонссон юм л даа. Ингэхэд манай дээд давхрын хөргөгч мөхөөлдсөөр дүүрэн шүү. Намайг хошигнож байна гэж та нар бодов уу? Үгүй шүү” гэж Америк гүрний тэргүүн Байден мэдэгдлээ эхлэв. Үүний дараа тэрбээр хэнэг ч үгүй үргэлжлүүлэн Нэшвиллийн " Covenant School" сургуульд болсон аймшигт буудлагын тухай ярьж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд шархдагсдыг тайтгаруулж бас цагдаа нарт сайн ажилласан гэж талархжээ.
АНУ-д 28-тай эмэгтэй сургуульд халдаж 6 хүнийг хөнөөжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11