Шотландын эрх баригч намын шинэ тэргүүнээр Хамза Юсаф гэдэг пакистан эр сонгогдов, өөрөөр хэлбэл тэр одоо Английн энэ мужийн Тэргүүн сайд гэсэн үг. “Английн Ерөнхий сайд Риши Сунак энэтхэг гаралтай бол Шотландыг пакистан эр тэргүүллээ. Тиймээс Английн төр засгийг колони орнуудаас гаралтай нөхөд гартаа бүрэн оруулчихлаа” хэмээн ОХУ-ын тоймч Э.Чесноков хошигножээ.
Хамза Юсаф бол “мэргэжлийн улстөрч”, анх Глазгогийн их сургуулийн лал оюутнуудын Үйлдвэрчний эвлэлийг толгойлсон. Эндхийн оюутнуудын 2,7% нь ази гаралтай, 1,4% нь мусульман шашинтай юм байна. Мань эр 26 настайдаа цөөнхийн квотоор Шотландын парламентын гишүүн болжээ. Тэр хэдий хүмүүнлэгийн ухааны дипломтой ч Тээврийн сайд, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдаар ажилласан хүн. Коронавирүсийн Цар тахлын үед ДЭМБ түүний ажлын талаар “Европт тахлын нөхцөл байдал хамгийн муу байгаа нутаг бол Шотланд” гэж шүүмжилж байсан. Гэтэл Хамза Юсаф ханцуй шамлан ажиллахын оронд бусад сайд нарын хамт амралтаа авсан юм. Өөр оронд бол ийм тохиолдолд шууд халах биз, харин тэр бүр дээш дэвшсэн билээ.
Шотландын Үндэсний нам уг нь үндсэрхэг үзэлтэй баймаар, гэвч тэд гомочууд, трансжендерүүдийн эрхийн төлөө тэмцдэгээрээ алдаршжээ. Чухам энэ намын “ачаар” Шотланд нь Европын ижил хүйстэнд хамгийн элэгтэй нутгаар 2 ч удаа шалгарав. Тэр бүү хэл энд хүүхдүүдийг 4 наснаас эхэлж өөрийн хүйсээ сонгохыг зөвшөөрсөн ба дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт трансжендерүүдийн тухай аль болон олон материал оруулахыг үүрэгдсэн. Гэтэл автономт энэ улсад амьдралын өртөг өндөр, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй, Оростой хориг тавьсны дараа эдийн засгийн хүндрэл бэрхшээл улам нэмэгдсэн билээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Пакистан эр Шотландын ЕС болов
2023-3-28
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.