"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас дараах ажлын байрыг зарлаж байна. Ажилд орохыг хүсэгчид 04 дүгээр сарын 04-нээс өмнө бүртгүүлэх юм байна.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ /ТҮР/ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн албанд Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Түр ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: Туршилтын хугацаагүй
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм , журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
2. Мэргэжлээс шалтгаалах өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх;
3. Удирдлага болон нийт ажилтныг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
4. Хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг тогтмол хийж, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог хэвшүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Хөдөлмөрийн болон орчны эрүүл ахуйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Эрүүл ахуйч мэргэжилтэй, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшил” эзэмшсэн байх;
3. Хөдөлмөрийн эрүүл ахуйчаар 3-аас доошгүй жил ажилласан байх;
4. Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
5. Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;
6. Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай байх;
7. Багаар ажиллах чадвартай байх;
8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
9. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
АВТЫН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Автын цахилгааны инженерийн ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Салбарын техник, тоног төхөөрөмжүүдийн автын цахилгаан засвар үйлчилгээний ажлыг удирдаж гүйцэтгэх, мэргэжлийн өндөр түвшинд оношлох, гэмтлийг арилгах, тохируулах, зүгшрүүлэх.
2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Автын цахилгааны инженерийн ажлын байранд дүйцэх уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер болон цахилгааны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Автын цахилгааны чиглэлээр мэргэшсэн байх;
3. Уул уурхайн компанид мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
4. Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
5. Техник сэтгэлгээ сайтай байх;
6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
7. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
8. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
9. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
10. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээллийн технологи, инновацын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Улаанбаатар хотод байрлах төв оффист
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн интернэт болон компьютерын дотоод сүлжээ зохион байгуулах, түүнд суурилсан дагалдах, засвар үйлчилгээг хариуцах;
2. Сүлжээний бүтэц, ажиллагааг байнга хянаж судалж, дүгнэлт гаргах, сүлжээний техник, программ хангамжийг ажиллуулах, хариуцах, тохиргоог хийх, хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах, алдааг олж илрүүлэх;
3. Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой компьютерын техник, программ хангамж, холбоо, үйлдлийн систем зэрэгт хяналт тавьж, сайжруулах;
4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Мэдээллийн технологийн инженер, Сүлжээний инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
3. Сүлжээ зохион байгуулах, төлөвлөх, тохируулах чадвартай байх;
4. Сүлжээний зураг зурах, зургийн программ дээр ажиллах чадвартай байх;
5. Хяналтын камер, холбоо дохиолол холбох чадвартай байх;
6. Windows, Mac систем дээр ажиллаж буй программыг тохируулах, хэвийн үйл ажиллагааг хангах мэдлэгтэй байх;
7. IP сүлжээ, роутингийн мэдлэгтэй байх;
8. Cisco тоног төхөөрөмж болон Windows active directory дээр ажиллаж байсан туршлагатай байх;
9. CCNA сертификаттай бол давуу тал болно.
10. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
11. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
12. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
14. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс ачилт, логистикийн төвийн Тээвэр логистикийн мэргэжилтний /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэн
Үндсэн ажилтан эсэх: Түр ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: Туршилтын хугацаагүй
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Компанийн батлагдсан борлуулалтын төлөвлөгөөний дагуу төмөр замаар нүүрс тээвэрлэх ажлыг зохион байгуулж, экспортын ачааны бэлэн байдлыг хангаж ажиллах, төмөр замын тээврийн тариф, төлбөр тооцоог гүйцэтгэх ажлыг хариуцах, нүүрс тээврийн үйл ажиллагааны өдөр тутмын, 7 хоног, сар, хагас, бүтэн жилийн мэдээ тайланг боловсруулж, тайлагнах;
2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Эдийн засагч, Тээврийн менежмент, Төмөр замын тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
2. Төмөр замын кассираар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
3. Нүүрсний ачилт, тээвэрлэлт, борлуулалтын талаарх үндсэн ойлголттой байх;
4. Уул уурхайн болон төмөр замын салбарт мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
5. Уул уурхайн болон төмөр замын салбарын холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх;
6. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
7. Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
9. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
10. Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
АВТЫН ЦАХИЛГААНЧИН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засвар механикийн хэлтэст Автын цахилгаанчны ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: -
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Салбарын техник, тоног төхөөрөмжүүдийн автын цахилгаан засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, мэргэжлийн өндөр түвшинд үзлэг шалгалт, хэмжилтүүдийг хийж, эвдрэл гэмтлийг арилгах.
2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Автын цахилгаанчны мэргэжлээр бүрэн дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх /Тухайн мэргэжилд дүйцэх уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер болон цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, уурхайн хүнд даацын техник, тоног төхөөрөмж, дунд оврын техникүүд дээр автын цахилгааны засварын ажил хийж байсан бол давуу тал болно./;
2. Автын цахилгааны чиглэлээр мэргэшсэн байх;
3. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
4. Тууштай, идэвх санаачилгатай, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
5. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
6. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
7. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
8. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
АЧАА ВАГОН ХҮЛЭЭЛЦЭГЧ АЖИЛТАН АЖИЛД ШАЛГАРУУЛЖ АВНА.
Салбарын Нүүрс ачилт, логистикийн төвд Ачаа вагон хүлээлцэгч ажилтны ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Албан тушаалын зэрэглэл: Мэргэжилтэй ажилтан
Үндсэн ажилтан эсэх: Үндсэн ажилтан
Туршилтын хугацаатай эсэх: 3 сарын туршилтын хугацаатай
Ажлын байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
1. Төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн хоосон вагон, чингэлгийг талбайд хүлээж авах, хүлээлгэн өгөх чиглэлээр төмөр замын байгууллагатай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах,
2. Түр ачилтын талбай дээрх вагон таталт, тавилт, чингэлэг ачилт, буулгалтын үйл ажиллагаанд хяналт тавих;
3. Төмөр замаар тээвэрлүүлэхээр бэлтгэсэн ачаатай вагон, чингэлгийг тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх, талбайд хүлээж авах чиглэлээр төмөр замын байгууллагатай холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ажиллах;
4. Шилжүүлэн ачих талбайд дээрх ачаатай хоосон чингэлгийг ачих, буулгах, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих;
5. Ачаа вагон хүлээлцэх ачаа тээврийн анхан шатны технологийн болон техникийн бичиг баримтыг үйлдэж, баталгаажуулах;
6. Ажлын байрны эд хогшил, тохижилт, ашиглалтыг хариуцах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Төмөр замын удирдлага зохион байгуулалт чиглэлээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төгссөн байх;
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3. Удирдан манлайлах, төлөвлөх, зохион байгуулах ур чадвартай байх;
4. Харилцааны өндөр соёлтой, зөв төлөвшил хандлагатай, хариуцлагатай байх;
5. Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
6. Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх;
7. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх.
Сонирхож буй ажил горилогчид компанийн цахим хуудсанд байрлах Бидэнтэй хамтрах хэсгээс анкетыг татан авч бөглөөд холбогдох бичиг, баримтын хамт PDF файл болгон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор hr@erdenestt.mn мэйл хаягаар илгээнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./