Манай гарагийн тэрбумтнуудын гуравны нэг нь Харвардын их сургууль, Массачусетын технологийн дээд сургууль, Стэнфордын их сургууль зэрэг алдар цуутай боловсролын байгууллагын дипломтой юм байна. Тиймээс хэт баян хүмүүс үнэндээ авто машин, алдартай брэндийн хувцас төдийгүй нэр хүндтэй их дээд сургуулиудад хөрөнгө оруулдаг гэж хэлж болно. Баячууд өөрсдийн гэр бүлийн хөрөнгийг арвижуулахын тулд олон арван жилийн турш хүүхдүүдээ эдгээр сургуульд явуулж сайн боловсрол эзэмшүүлдэг уламжлалтай. “Henley & Partners” компаний мэдээлснээр өнөөдөр АНУ-д 100 сая доллараас их хөрөнгөтэй 9630 хүн амьдардаг аж. Дашрамд дурдахад, тус компани нь Америкийн иргэншил авахад нь дэлхийн хөрөнгөтэй чинээлэг хүмүүст тусалдаг юм байна.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн ихэнх нь санхүү, мэргэжлийн үйлчилгээ, технологийн салбарт ажилладаг ба тэдний дунд гадаадынхан цөөнгүй. 1 тэрбум долларын стартапын 25%-г гадаадын оюутнууд байгуулсан тухай АНУ-ын үндэсний сангийн мэдээлжээ.
Сонирхуулахад, тэрбумтнуудын гуравны нэгээс илүү нь 6 их, дээд сургуулийг төгсчээ. Хувиар үзүүлбэл:
Харвардын их сургууль -7%
Массачусетын технологийн дээд сургууль - 5%
Стэнфордын их сургууль - 5%
Пенсильваний их сургууль -4%
Колумбын их сургууль -4%
Йелийн их сургууль -4%
Корнеллийн их сургууль -3%
Принстоны их сургууль -3%
Тэрбумтнуудын гуравны нэг нь 6 их сургуулийг төгсчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11