Испаний “Libertad Digital” сонин сая батлагдсан шинэ хуулийн тухай материал нийтэлжээ. Тус орны Засгийн газар мал, амьтантай явалдахыг хуульчилж албан ёсоор зөвшөөрсөн аж. Тиймээс цаашид энэ улсад мал, амьтантай бэлгийн харьцаанд орох нь хэвийн зүйл болж хувирах төлөвтэй. Хачирхалтай, шинэ хуулинд “Мал, амьтанд хор хөнөөл учруулахгүй бол бэлгийн харьцаанд орж болно” гэж заасан. Гэхдээ хор хөнөөл учруулсан тохиолдолд нөгөө малаас яаж мэдүүлэг авах, шийтгэлийг яаж ногдуулах тухай энэ хуулинд тодруулсангүй. Сонирхуулахад, Испаний өмнөх буюу 2015 оны хуулинд хэрэв мал амьтныг бэлгийн дур хүслээ хангахад ашигласан бол гэмт хэрэг гэж үзээд 3 сараас 1 жил хүртэл хорьдог байжээ. “Мал, амьтад өөрөөс нь юу хүсч буйг ойлгохгүй, иймээс харьцаанд орохыг зөвшөөрч чадахгүй учраас ийм хууль баталсан. Ийм учраас мал амьтантай харгис харьцсан, бэлгийн харьцааг хүчээр тулгасан гэж шийтгэж байна" хэмээн тухайн үед хууль тогтоогчид тайлбарласан. Харин одоо байдал өөрчлөгдөж шинэ хуулиас энэ заалтыг авч хаясан тул мал амьтантай секс хийвэл ялгүй. Гэсэн хэрнээ Испанид хэрэв гэрт нь орж ирсэн хархыг алж хөнөөвөл 1-2 жил хорих ялаар шийтгэх аж....
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл