FIFA-н шүүгч Фернандо Эрнандес Гомес өөртэй нь маргасан хөлбөмбөгчнийг өвөрмөц маягаар шийтгэсэн биш дэлхийн ХМХ-ийн “од” болжээ. Тэрбээр Мексикийн аварга шалгаруулах 13 дахь тэмцээний хүрээнд “Америк” ба “Леон” багийн тоглолтыг шүүж байв. 2-р таймын үеэр зочин тоглогчид тэдний хаалганд орсон гоолыг тооцсон шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Эрнандес Гомес 66 дахь минутад “Леон” багийн хамгаалагч Стивен Баррейрод шар карт үзүүллээ. Аргентины хагас хамгаалагч Лукас Ромеро энэ үеэр ФИФА-гийн шүүгчийн өмнө гарч ирээд юм яриад зогсчихов. Шүүгч гэнэт хөлбөмбөгчний салтаа руу өвдгөөрөө цохижээ, тэгээд юу ч болоогүй мэт дараа нь талбайн төв рүү явжээ. Мань эр бусад тоглогчтой юм ярихын зэрэгцээ “Америк” багийн довтлогч, гоол оруулсан Диего Вальдест сануулга өглөө. Гэхдээ энэ тэмцээн ФИФА-гийн шүүгч Эрнандес Гомесын хувьд сүүлчийн байж магадгүй юм, түүний шүүх эрхийг насан туршид .нь хасах шинжтэй.
Мартсанаас, 2 багийн тэмцээн 2:2 харьцаатай өндөрлөжээ.
FIFA-н шүүгч шинэ шийтгэл бодож олжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11