“Хятадын эрх баригчид дэлхийн тавцан дээр худалдааны томоохон түншүүдтэй харьцахдаа өөрийн давуу талаа ашиглаж үндэснийхээ валютыг түгээн дэлгэрүүлэх гэж оролдож байна. Тэд хоёр талын тооцоонд юанийг түлхүү ашиглаж эхлэв. Хятад гүрэн ийм байдлаар олон улсын валютын систем дэх долларын ноёрхлыг устгахыг зорьжээ. Үүний зэрэгцээ хятадууд өөрийн валют -юаниа улам бэхжүүлж хүчирхэгжүүлж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын тооцоонд юанийг аль болох өргөн ашигласнаар Бээжин цаашид долларын активаас хамаарах өөрийн хамаарлыг ч багасгахаар төлөвлөжээ.... Вашингтон өөрийг нь санхүүгээр хааж боохоос хятадууд эцсийн бүлэгт ийнхүү сэргийлж байгаа юм. Хятад мөн Ойрхи Дорнодын нефтийг худалдаж авахдаа 2 талын тооцоонд юанийг ашиглах санал дэвшүүллээ.... Хятад үнэндээ долларын манлайлалд цэг тавихыг хүсч байна" хэмээн манай урд хөршийн “South China Morning Post” сонины нийтлэлд дурджээ. Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сууж буй Маржори Тейлор Грин “Украины дайн үнэн хэрэгтээ Америкийн эдийн засагт сөрөг, таагүй уршиг дагавар авч ирлээ” хэмээн мэдэгдсэн байна.
“Bloomberg” агентлаг харин “Оросын зах зээл дээр Хятадын юань л америк долларыг шахан зайлуулж орлож чадлаа. Одоо тэнд хамгийн гүйлгээтэй валют бол юань... Москвагийн биржийн өдөр тутмын тайланд анализ хийхэд Хятад ийм байдлаар ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг даван туулахад нь оросуудад тусалж байна” хэмээжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
SCMP: Долларын ноёрхлыг устгахын тулд Хятад юаниа бэхжүүлж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11