Арабын Нэгдсэн Эмир улсын эрх баригчид тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа аз жаргалын түвшнийг нэмэгдүүлэхээр олон арга хэмжээ авч эхэлжээ. Энэ улс тэтгэврийн хэмжээг 46 сая дирхамаар нэмжээ (2022 оны 3 сартай харьцуулахад), иймээс 2023 оны 3 сарын тэтгэвэр нь 690 сая дирхам болжээ. Түүнчлэн АНЭУ-ын Тэтгэвэр, нийгмийн хангамжийн ерөнхий газар ахмадуудаа аз жаргалтай байлгах гэж 2023 оны 2-р улирлын тэтгэврийг хугацаанаас өмнө олгож эхлэв. Дашрамд дурдахад, энэ оны 2-р улиралд тус улсад "Ид аль Фитр" ба "Ид аль Адха "хэмээх 2 том шашны баяр тохиож байна. Иймээс 4 сарын тэтгэврийг 18-нд буюу ариун Рамадан сар дуусахаас өмнө, харин 5 сарын тэтгэврийг 26-нд, 6 сарынхыг 23-нд олгох аж.
Сонирхуулахад, Дубай хотын гудамжаар шар-хөх өнгөтэй “аз жаргалын авто” сүлжилддэг. Энэ бол нэг ёсондоо ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг цэг. Эдгээр хүмүүс тус цэгт ирж төр захиргааны үйлчилгээ захиалах, төрийн албаны ажилтныг дуудаж уулзах, шуурхай алба дуудах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж авах, овор ихтэй хог хаяулах, ариутгал хийлгэх зэргээр үйлчлүүлдэг юм байна. Нийгмийн онцгой бүлгийн хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагаа тус хотын захиргаа бүрэн ухамсарлаж иймэрхүү олон төсөл хэрэгжүүлж байна.
Орчуулсан #МЦогзолмаа
АНЭУ: Тэтгэврийн хөгшдийн аз жаргалын түвшнийг дээшлүүлэх олон төсөл хэрэгжиж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11