Францын сайд Марлен Шьяппа эрчүүдэд зориулсан сэтгүүлд эротик зургаа авахуулсан Засгийн газрын анхны гишүүн болжээ. Тэрбээр 40 настай бөгөөд Ерөнхий сайдын нийгмийн эдийн засаг ба олон нийтийн асуудал хариуцсан төрийн нарийн бичиг аж. Түүний зурагтай “Playboy” сэтгүүл 4 сарын 8-наас Францын дэлгүүр, киоскийн лангуугаар зарагдаж эхэлнэ. Сайд бүсгүй шалдан нүцгэн зургаа эх орныхоо төрийн далбааны дэвсгэр дээр баахан авахуулсан төдийгүй 12 хуудас ярилцлага өгчээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, үр хөндөлт зэрэг олон асуудлыг хөндсөн гэнэ.
Францчуудын ихэнх нь сайдын энэ алхамд таагүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Яагаад гэвэл, улс даяар хэдэн долоо хоногийн турш Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа үед ингэж зургаа авахуулах нь зохимжгүй гэж эгэл иргэд шүүмжилж байна. Харин сайд Шьяппа “Би хэзээ ч, хаа ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж өөрийн биеэ дураар эдлэх болно. Францын эмэгтэйчүүд бол эрх чөлөөтэй” гэж хариу барилаа. Шьяппа өмнө нь зохиол бичдэг байснаа 2017 оноос Жендерийн асуудал хариуцсан сайд болжээ. Түүний цээжин дээрх 49,3 гэдэг шивээс бол Францын Үндсэн хуулийн зүйл анги юм. Энэ зүйл ангийн тусламжтай Засгийн газар нь парламентын доод танхимын санал хураалтгүй хууль оруулж ирдэг болсон ажээ. Ерөнхийлөгч Макрон чухам үүний ачаар Тэтгэврийн шинэчилсэн хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ зураг авалтын талаар Ерөнхий сайд Элизабет Борн “Сайдын иймэрхүү үйлдэл үнэхээр зохисгүй, тэр тусмаа Францын хувьд амаргүй энэ үед” гэж хэлсэн тухай “BFMTV” мэдээлэв.
“Ерөнхийлөгч нь хүүхдийн комикс “Пиф”-т өөрийгөө сурталчилж сайд нь “Playboy”-д шалдалж буй энэ оронд Сөрөг хүчин л асуудал болж байх шиг. Франц замаасаа гарчихлаа” хэмээн улстөрч Жан Люк Меланшон хэлжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Францын сайд “Playboy” сэтгүүлд зургаа авахуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
512 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА10 цаг 57 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11