Канад улс Эрүүгийн шинэ хуулийн төсөл хэлэлцэж байна. Ижил хүйстний эсрэг үг хэлсэн, ийм хандлагыг нийгэмд сурталчилж түгээхийг эсэргүүцсэн, тэднийг доромжилсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж 25 мянган доллараар торгоно гэж хуулийн төсөлд тусгажээ. Хэрэв Канад энэ хуулийн төслийг баталбал эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхдийг ижил хүйстний сурталчилгаанаас хамгаалах эрхгүй болох аж. Өөрөөр хэлбэл, хэрэв эцэг эхчүүд төрсөн үрдээ “Хүйс бол төрөлхийн заяамал өгөгдөл, Бурхны таалал. Иймээс хүйсээ солих нь байгаль эхийн эсрэг хийж буй үйлдэл” гэж тайлбарлах юм бол Канадын төр засаг тэднийг торгоно, бүр шоронд хорино гэсэн үг.
“Ерөнхий сайд Трюдо ба түүний Либертарианы намын бодлогын дүнд ийм бодлого хэрэгжиж байна. Гэтэл Канадын эрх баригчдад үүнээс өөр хийх юм алга уу? Санаа зовох юм зөндөө байна. Их ган гачиг тохиож нөхцөл байдал сайнгүй байгаа. Манай газар тариалангийн гол бүсүүдэд хур тунадас бараг ороогүй. Зарим нутагт их ган гачиг болсныг Канадын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн хэдий ч арга хэмжээ авахгүй байна" гэж тус орны ХМХ шүүмжилжээ. “2022 оны 9 сарын 1-нээс хойш Саскачеван ба Альберт, Манитобе мужуудад жилийн дундаж хэмжээнээс 60% бага хур тунадас орсон” хэмээн “Commodity Weather Group”-н цаг уурч Дэвид Стрейт ярилаа.
“Канад бол улаанбуудай, канолын томоохон үйлдвэрлэгч. Сүүлийн 45 жилд үзэгдээгүй их ган гачгийн улмаас энэ улсын ургацын хэмжээ буурч улмаар дэлхийн зах зээл дээр улаанбуудайн хомсдол үүсч болзошгүй" хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлэв. Сонирхуулахад, Канад 2021 онд 26 сая үр тариа экспортолж зөвхөн Орос, Канадын ард жагсчээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Хэвийн байх нь Канадад гэмт хэрэг болжээ
2023-4-06
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.