“Англи улсын сургуулиудад багш нар асар дутагдалтай байна. Яагаад гэвэл, багшийн цалин маш бага. Мэргэжлийн бус хүмүүс сургуульд их ажиллах болжээ.... Залуу багш нар хоолтой хонохын тулд давхар ажил хайж байна. 5 багш тутмын 1 нь нэмэлт ажлын эрэлд гарсныг судалгаа харууллаа. Цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас тул 3 багш тутмын 1 нь хоол хүнсэнд зарцуулдаг мөнгөө танаж эхэлжээ. Ер нь инфляциас болж багш нар өлсч байгаа тухай Боловсролын Үйлдвэрчний эвлэлийн судалгаа бий” хэмээн “Guardian” мэдээллээ.
Үйлдвэрчний эвлэлээс явуулсан асуулганд Английн төрийн өмчит сургуулиудын 30 хүртэлх насны 8000 гаруй багш хамрагджээ. Залуу багш нарын 34% нь дараачийн цалин буутал өдрийн хоол гэж жаахан юм идэж гол зогоодог гэсэн бол 25% нь өөр ажил давхар хийдэг гэжээ. 10 багш тутмын 1 нь цалин бага, ачаалал их учраас ойрын 2 жилд халагдаж өөр ажил хайхаар төлөвлөж байгаа гэж хариулав. “Амьдрал хүнд хэцүү учраас багш хүнд нэн шаардлагатай найрсаг, сайхан харилцаатай байж чаддаггүй”, “Гэрт хүйтэн тул дулаацах гэж сургууль дээр эрт ирж аль болох орой харьдаг”, “Тог цахилгааны төлбөр маш өндөр учраас гар утсаа цэнэглэх гэж ажилдаа өглөө эрт ирдэг”, “Би багш гэдгээсээ ичдэг. Уг нь багшлахыг нэр хүндтэй ажил гэж тооцдог, гэвч би тийм амьдралаар амьдардаггүй” гэж асуулганд оролцсон залуус ярьжээ.
Сөрөг хүчний Лейборист намын Сүүдрийн засгийн газрын Боловсролын сайд Брижит Филлипсон “Багш нарын цалинг ингэж хэмнэснээр Англи улс үнэндээ үр хүүхдүүдийнхээ боловсролыг золиосолж байгаа хэрэг” хэмээжээ.
Цалин бага учраас Английн багш нар өлсч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11