“Америкчууд сүүлийн үед их ядуурч байгаа тул хамгийн ариун, нандин зүйл болох шашны баяраар ч арвилан хэмнэлт гаргахыг хичээдэг болжээ. Тахианы өндөгний үнэ ханш энэ жил эрс өссөн, ийм учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэхдээ өндөг биш төмс худалдаж аван будаж хэрэглэж эхэлжээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад Америкт өндөгний үнэ 55% нэмэгдсэн бол харин төмсний үнийг ердөө 14% нэмсэн байна. Иймээс америкчууд зуу зуун жилийн турш өвлөгдөж ирсэн уламжлалаасаа татгалзахаас өөр аргагүй боллоо” хэмээн “Fox News” телевиз мэдээлэв.
Өндөгний үнэ ингэж их өссөн ч олдоц муу, зарим дэлгүүрт ирэхгүй байгаа аж. “Potatoes USA” маркетингийн компани энэ талаар “Төмс бол өндөгийг орлуулахад хамгийн тохиромжтой, илүү хямд бөгөөд улаан өнгөөр будахад амар хялбар. Тэгээд ч америкчууд өмнөх жилүүдэд энэ баяраар маш олон өндөг чанаад бүгдийг идэж амждаггүй байсан. Баярын дараа айл өрхүүд өмхийрч муухай үнэртэй болсон олон өндгөө хаядаг. Одоо харин төмсийн хувьд ийм асуудал байхгүй” хэмээн сурталчилжээ.
Ядуурсан америкчууд Улаан өндөгний баярыг төмснийх болгов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл