АНЭУ-ын Дубай хотод авто машины гоё дугаарын дуудлага худалдаа зохион байгуулагдав. Энд “Telegram” мессенжерийг үндэслэгч Павел Дуров зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ. Оролцогчдын дунд хамгийн их өрсөлдөөн “Р7” дугаарын төлөө өрнөв. Павел Дуров 9,5 саяар энэ дугаарыг авахыг хүссэн ч өөр нэгэн үнэ цохиж 55 сая дирхамаар (15 сая ам.доллар) өөрийн болгов. Ийнхүү 2023 оны энэ дуудлага худалдаа 2008 оны рекордыг эвдлээ, тэр үед машины “1” дугаарыг Абу-Дабид 52,2 сая дирхамаар (14,2 сая ам.доллар) зарсан юм. Сонирхуулахад, автомашины “AA22” дугаарыг 2,3 сая доллараар, “AA19”-г 1,34 сая доллараар оролцогчид худалдаж авав. Харин гар утасны дугааруудаас 971548888888 хамгийн өндөр үнэ хүрч 2,3 сая дирхамаар зарагдав.
Дуудлага худалдаагаар нийт 100 сая дирхам буюу 27 сая ам.доллар цуглуулсан ба энэ мөнгийг манай гарагийн хүнсний тусламжийн томоохон төв болох “One Billion Meals”-д хандивлах аж. Энэхүү санг АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум өөрийн эх оронд төдийгүй дэлхий даяар өлсгөлөнг устгах, байгалийн гамшиг, дайн дажны хөлд өртсөн хүмүүс туслахаар санаачилжээ.
Дубайд машины дугаар $15 сая хүрчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11