Сансрын нисгэгчдийн өдөр 4 сарын 12-нд ОХУ-ын нийслэл хот Москвад хүүхдэд зориулсан 21 дэх технопарк нээгдэв. “Наукаград” хэмээх 550 м2 талбайтай энэ технопаркийг Москвагийн Санхүү, хуулийн их сургуулийн дэргэд нээжээ. Сурагчид энд нисэх онгоц, сансрын техникийг бүтээхэд суралцана. Мэдээллийн технологи, нисэх онгоц, сансар судлал, дрон, архитектур, дизайн зэрэг хичээл орох ба робот техник, программчиллын хэл, дрон, онгоц ба сансрын хөлөг гэсэн 4 лабораторитой, “бас Ту-134А онгоцны авиа тренажартай. Москвагийн мэр Собянин “Хүүхдүүд сурагчийн ширээний ард байхдаа шинжлэх ухаан, сансар судлалыг сонирхох нь сайн хэрэг, мөн тэднийг бодит туршилт төсөлд оролцуулах бол маш чухал асуудал. Үүнд хэрэгтэй бүхэн Москвад бий, зохион бүтээх товчооноос өгсүүлээд сансрын хөлгийн угсралт гээд. Москвагийн Хүүхдийн технопаркийн тоо 20 давлаа. Энэ чухал ажилд олон их дээд сургууль, өндөр технологийн үйлдвэр завод, байгууллагууд хамрагддаг” хэмээн мэдэгдэв.
Сонирхуулахад, Москва хотод хүүхдэд зориулсан 21 технопарк ажилладаг ба нийт 113 лабораторитой, 47 чиглэлд сургалтын 400 гаруй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдийн технопаркууд нь 40 гаруй их дээд сургуулиудтай түншийн холбоотой ба 2016-2023 онд 611 мянган хүүхэд сургалтад хамрагдсан аж. Оросын Засгийн газар эдгээр технопаркийг дэмжихээр 5,3 тэрбум рубль гаргажээ.
#МЦогзолмаа орчуулав
Москва 21 дэх Хүүхдийн технопаркаа нээв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11