АНУ-д дахиад л хүмүүсийг бөөнөөр буудсан хэрэг гарлаа. Кентукки мужийн Луисвиллд гарсан зэвсэгт халдлага энэ сард 15 дахь нь, харин 2023 он гарснаас хойш 146 дахь. Галт зэвсэг ашиглан дээрэм, халдлага үйлдэх явдал Америкт улам нэмэгдэж байгааг “The Guardian” сонины шоконд оруулам судалгаа нотлов. “5 америк тутмын 1 нь төрөл саднаа бууны суманд алдсан болохыг манай судалгаа харууллаа. Гэхдээ энд амиа хорлолтын статистик багтсаныг дурдъя. "Намайг зэвсгээр сүрдүүлж байсан" гэж асуулгад хамрагдсан хүмүүсийн 20% нь хариулсан. 6 иргэн тутмын 1 нь буудалцааны гэрч болж байжээ. Афроамерикчууд, латинамерикчуудын дунд энэ тоо бүр аймшигтай. Өнгөт арьстнуудын тухайд 3 хүн тутмын 1 нь ойр дотны хүнээ буудуулж алдсан байна. Мөн төчнөөн тооны хүмүүс гудамжинд хэн нэгнийг буудахыг харжээ.... Ер нь насанд хүрсэн америкчуудын 54% нь галт зэвсэгтэй холбоотой халдлагад ямар нэг байдлаар өртөж байжээ” гэж “The Guardian” мэдээллээ.
Америкийн хүн ам 323 сая, харин иргэдийн гар дээрх галт зэвсгийн тоо 400 сая орчим. Галт зэвсгийг чөлөөтэй зарахыг хориглох асуудал байнга сөхөгддөг бөгөөд үүнээс болж Америкийн нийгэм 2 хуваагдаж маргалдсаар байна. "Хэрэв буутай байх нь гэмт хэрэг юм бол зөвхөн гэмт хэрэгтнүүд, дээрэмчид л буутай явах болно. Чухам галт зэвсэг эзэмших эрхийн ачаар л америкчуудын амьдрал аюулгүй байна” гэж дэмжигчид үздэг. Гэвч бодит байдал арай өөр болохыг дээрх судалгаа харуулж байна.
#МЦогзолмаа орчуулав
5 америк тутмын 1 нь бууны суманд төрөл саднаа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11