Өнөөдөр 2023 оны 1 сарын 3-нд Бразил, дэлхий дахин домогт хөлбөмбөгчин Пелег сүүлчийн замд нь үдлээ. Олон мянга, сая шүтэн бишрэгчдэд нь салах ёс хийх боломж олгохын тулд 1 сарын 2-нд Пелегийн шарилыг төрөлх клуб Сантосын цэнгэлдэх хүрээлэнд (Сантос Урбано Кальдейр) хүрээлэнд авч ирж харин яг 1 хоногийн дараа буюу өнөөдөр оршуулав. Цэнгэлдэхэд 100 нас сүүдэр зооглож буй Пелегийн ээж, хүү Эрдиньо, 3 дахь эхнэр Марсия Аоки болон алдар цуутнууд, мянга мянган энгийн иргэд оролцлоо. Алдарт Пеле буюу Эдсон Арантис ду Насиментуг дэлхийн хамгийн өндөр босоо оршуулгын газар болох “Memorial Necropole Ecumenica”-д хөдөөлүүлэв, энд түүний хамаатан садангийн хүмүүс нойрсч байгаа аж.
Оршуулгын ёслолд хүрэлцэн ирсэн Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) тэргүүн Жанни Инфантино “Манай байгууллага дэлхийн улс орнуудад хандан ядаж 1 цэнгэлдэх хүрээлэнгээ алдарт Пелегийн нэрэмжит болгоно уу хэмээн уриалж байна. Үр хүүхдүүд маань түүнийг ямар чухал хүн болохыг мэдээсэй гэж хүсч байна” гэж мэдэгдлээ.
FIFA: Улс орон бүрд Пелегийн нэрэмжит стадионтой болъё!
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11