Арабын Нэгдсэн Эмир улсын “The Primary Consumer Sentiment Index” (PCSI) компани хүн амын дунд асуулга судалгаа явуулжээ. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал ба ирээдүйн тухай ямар бодолтой байгаа, банкны хадгаламж ба хөрөнгө оруулалтад яаж ханддаг тухай зэрэг асуулт уг судалгаанд багтсан аж. Оролцогчдын 95% нь ирээдүйгээ өөдрөгөөр харж төр засгаас олгодог боломжид сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 44% нь мөнгө санхүүгийн байдал бат тогтвортой, 81% нь санхүүгийн байдал ойрын 6 сард сайжирна гэж хариулсан байна. Мөн 79% нь хөрөнгө оруулалт хийхээр бэлдэж байгаа бол 80% нь орон сууц, авто машин зэрэг том худалдан авалт хийж маш таатай байгаа гэжээ. Жишээлбэл, “Манай орон зөв чиглэлд явж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна”, “Туйлын аз жаргалтай амьдардаг”, “Мөнгө санхүүгийн байдалдаа сэтгэл дүүрэн”, “Өөрсдийгөө аюулгүй орчинд буйг мэдэрдэг”, “Надад эдийн засгийн ямар ч асуудал бэрхшээл байхгүй”, “Манайд мөнгө олохоос гадна хурааж хуримтлуулах боломжтой” гэж хүмүүс бичжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл