“Энэтхэг улсын хүн амын тоо 2023 онд нэмэгдэж Хятадыг гүйцэж түрүүллээ. 2023 оны 4 сарын 18-ны 4 цаг 27 минутын байдлаар (Гринвичийн цагаар) авч үзвэл Энэтхэгт 1 тэрбум 425 сая 957 хүн амьдарч байна. Харин Хятад улсын хүн ам 1 тэрбум 425 сая 743” хэмээн “World Population Review” байгууллага мэдээлжээ. Тус байгууллага дэлхийн улс орнуудын хүн амыг тоог тогтмол гаргаж шинэчилж байдаг юм байна. Сануулахад, 2022 онд Хятад улс хамгийн олон хүнтэй байсан. 2022 оны сүүлээр Хятадад 1 тэрбум 425 сая 887 мянга 337 хүн бүртгэгдсэн бол мөн үед Энэтхэг 1 тэрбум 417 сая 173 мянга 173 хүнтэй байв.
Нэмж өгүүлэхэд, Энэтхэг газар нутгаар дэлхийд 7-д жагсдаг, эдийн засгаар 3-т яваа. Гэхдээ ядуурал гуйранчлал, хоол хүнсний хомсдол, бичиг үсэггүй хүмүүсийн тоо олон зэрэг олон сөрөг үзүүлэлттэй орон. Харин Хятад улс газар нутгаар дэлхийд 3-т ордог, эдийн засгаар 2-т жагсдаг, гэхдээ тун удахгүй энэ салбарт АНУ-ыг гүйцэн түрүүлэх шинжтэй гэж шинжээчид дүгнэдэг. Хятадын эрх баригчид авилга, ядуурлаа бүрэн ялсан гэж мэдэгдсэн. Одоо энэ улсын мөнгөн тэмдэгт -юань нь олон улсын худалдаанд өргөн хэрэглэгдэх болжээ.
Энэтхэг хүн амын тоогоор Хятадыг гүйцэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл