Дэлхийн кино урлагийн түүхэнд онцгой үйл явдал боллоо. Оросын кино бүтээгчид дэлхийд анх удаа бүрэн хэмжээний уран сайхны киног сансарт бүтээж 4 сарын 20-ноос дэлгэцнээ гаргалаа. Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй эмч бүсгүйн тухай киног авахын тулд режиссер Клим Шипенко ба жүжигчин Юлия Пересильд нар өөрсдөө сансарт ниссэн. Кинонд Оросын сансрын нисгэгчид Антон Шкаплеров, Олег Новицкий, Петр Дубров тоглож өөрийн дүрийг бүтээв.Сценарист Клим Шипенко, Бакур Бакурадзе, Иван Заморов: Продюсер Константин Эрнст, Дмитрий Рогозин, Сергей Титинков.
Холливуд алдарт жүжигчин Том Крузтэй хамт сансарт кино хийхээр төлөвлөсөн ч одоо хүртэл хэрэгжүүлж чадаагүй билээ.
Ийнхүү оросууд дахиад дэлхийд тэргүүлж анхдагч болж чадлаа. Зөвлөлт Орос анх удаа хиймэл дагуул хөөргөсөн, сансарт хүнээ нисгэсэн, задгай сансарт гарсан.... гэх мэт урт жагсаалт бий. Холливуд уг нь NASA, алдарт Том крузтэй цуг сансарт кино зураг авалт хийхээр төлөвлөж байсан ч амжсангүй.