Казахстан улсын Хөдөлмөрийн хуулинд 2023 оны 7 сарын 1-нээс өөрчлөлт орохоор болжээ. Уг хуулинд залруулга оруулж 7 хоногт 4 өдөр ажиллахыг зөвшөөрөх тушаалд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурлаа. Ийнхүү тус орны Ажил олгогч нар цаашид 4 өдөр ажиллаж 3 өдөр амрах хэм хэмжээг өөрийн ажилтнуудад тогтоох боломжтой болов. Казахстан үүний зэрэгцээ ажлын 5 ба 6 өдрийг хэвээр хадгалж үлдсэн. Тиймээс Ажил олгогч бүр өөрсдөө 7 хоногт ажиллах өдрийн тоог шийдэх ба Талууд зохицож Хөдөлмөрийн гэрээндээ тусгах юм байна. Казахстанд бүх нийтээр амрах өдөр нь ням гараг байх ба харин амралтын нөгөө 2 өдрийг байгууллага, компани тус бүр өөрийн гэрээ, дотоод дүрмээр тогтоох аж. Гэхдээ 7 хоногт ажлын өдөр хэд ч байсан илүү цаг нь сард 12 цагаас, бүтэн жилд 120 цагаас хэтрэх ёсгүй гэнэ.
Сонирхуулахад, Казахстан энэ жил мөнгөө хэмнэхийн тулд 5 сард цэргийн парад хийхээ больсон тухай мэдэгдэв. Казахууд уг нь 5 сард 2 удаа цэргийн сүрт жагсаал хийдэг уламжлалтай байсан юм. Тэд 5 сарын 7-нд Эх орноо хамгаалагчдын өдөр, 5 сарын 9-нд Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн билээ. .
Казахстан ажлын 4 өдөртэй болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11