“COVID 19”-тэй холбоотой хилийн хяналтаа 2023 оны 4 сарын 29-нөөс хойш хялбаршуулж сулруулна гэж Хятад улс мэдэгдлээ. “Манай оронд ирж буй хүмүүс 48 цагийн дотор өгсөн эсрэг биетийн тестээ үзүүлэхэд л хангалттай. Хятадын чиглэлд нислэг үйлдэж буй бүх авиа компаниуд цаашид ПЦР –сертификатыг шалгахаа больж байгаа. Энэ шинэчлэлийн гол зорилго бол аялал жуулчлалыг хэвийн гольдрилд оруулж түүнчлэн аюулгүйн хэм хэмжээг тооцон үзэх явдал. Хятад улс цаашид ч Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв зохистой арга хэмжээг тухай бүр авахын зэрэгцээ өөрийн орны болон гадаадын иргэдийг эмх замбараатай, аюулгүй осолгүй зорчуулах явдлыг хангах юм” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны албан төлөөлөгч Мао Нин мэдэгдлээ.
Хятад улс 2022 оны сүүлээр “тэг ковид” бодлогоос татгалзсан ба 2023 оны 3 сарын 15-наас эхэлж гадаадын иргэдэд бүх төрлийн виза олгож байна.
Хятад 4 сарын 29-с хилийн хяналтаа сулруулна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11