“Өрнөдийн шинжээчид уг нь ОХУ-ын аж үйлдвэрийн салбарыг уналтад орж 1,4% буурна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Гэтэл 2023 оны 3 сард Оросын аж үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,2% өслөө. Гол өсөлт батлан хамгаалахын салбарт явагдсан гэж бид үзэж байна. Тухайлбал, бэлэн металл бүтээгдэхүүний өсөлт 30%-д хүрчээ, энд зэр зэвсэг ба сум патрон багтаж байгаа. Түүнчлэн Оросын компьютер, электроник, оптик багаж хэрэгслийн үйлдвэрлэл 23% нэмэгдсэн. Тээврийн янз бүрийн хэрэгслийн үйлдвэрлэл 10% ихэсчээ, үүнд танк, хуягт машин, байлдааны онгоц, хөлөг онгоц хамаарна. Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл 2 сараас хойш нэмэгдсэн, үүнд төр засгийн санхүүжилт ихээхэн нөлөөлж байгаа. Оросууд зэр зэвсэг, байлдааны техникийн тоо хэмжээг нууцалж байгаа, гэхдээ эдийн засагчдын үзсэнээр Украины зөрчил дэгдсэнээс хойш Батлан хамгаалах салбар хамгийн тогтвортой байна" хэмээн “Bloomberg” сонин бичжээ. "Bloomberg" өмнө нь буюу 2-р сард "Өрнөдийн орнуудын тавьсан хоригуудын улмаас учирсан гарз хохирлоо оросууд батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлээр нөхөж байна" хэмээн мэдэгдсэн.
Харин ОХУ-ын Статистикийн газрын мэдээнээс үзэхэд тус орны аж үйлдвэрлэлийн өсөлт 2023 оны 3 сард 13,4% болжээ.
Bloomberg: ОХУ-ын аж үйлдвэрлэл өсч байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл