Орост хамгийн томд орох Буддын дацан өнөөдөр Тувагийн нийслэл Кызылд нээгдэж байна. Энэ дацан гадна үзэмж, архитектурын хувьд Төвд дэх Далай ламын өргөөтэй төстэй. 30 жилийн өмнө Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Тувад айлчлахдаа шинэ дацан барихыг газрыг зааж адислажээ.
12 давхар, 56 метр өндөр энэхүү сүм дацны цогцолборын нийт талбай 9,3 гектар. Буддын бусад сүмээс ялгарах гол онцлог нь 10м өндөр Буддын хөшөөтэй, түүнд Далай ламын бэлэглэсэн Будда Шакьямуний ариун чандар буй. Мөн сүрлэг баганатай, гаднах налуу хана л гэхэд 170см зузаан.
“Түвдэн Шэдруб Линг” хэмээх энэ сүмийн дотоод засал тохижилтыг алдарт зураач Даш Нямдаковын баг хариуцан ажиллажээ. Түүнчлэн сүм дацны цогцолборыг Тувагийн газар зүйн онцлогт тохируулан тусгайлан боловсруулсан учраас газар хөдлөлтөд тэсвэртэй аж. Дацан нээгдэх хугацааг өмнө нь хэд хэдэн удаа хойшлуулсан, янз бүрийн шалтгаанаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд 300 гаруй хүн оролцоно. Манай Монголын төлөөлөгчид ч бас уригджээ. Тувачууд нээлтийн ёслолыг онлайнаар дамжуулна гэж мэдээллээ. 2023 оны 4 сарын 29-нөөс дацан мөргөлчдийг хүлээн авч хурал хурах зэргээр хэвийн ажиллах аж.
10м Буддатай том дацан Тувад өнөөдөр нээгдэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11