“Хиймэл оюун 5 жилийн дотор нийт ажлын байрны дөрөвний нэгийг өөрчилнө гэж Дэлхийн банкны илтгэлд дурджээ. Тоон технологи, экологийн цэвэр энергид шилжих ба нийлүүлэлтийн гинжийн дахин хуваарилалт зэрэг нь ажлын байранд нөлөөлөх нь гарцаагүй.... Бичиг цаасны ажлыг эрс багасгахын зэрэгцээ технологи, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн эрэлтийг нэмэгдүүлнэ” хэмээн “Bloomberg” мэдээллээ. “Хиймэл оюуныг анх нэвтрүүлэх үед хөдөлмөрийн зах зээл дээр саатал үүсэх магадлалтай. Гэхдээ ихэнх шинэ технологи энэ зах зээлд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэрэгцээ ихэсч их хэмжээний мэдээлэл өгөгдөл, тогтвортой удирдлагын технологиудын ачаар дэлхий даяар ажлын байрны тоо өснө. ChatGPT зэрэг технологийн тусламжтай хүмүүстэй харьцах, процессыг зохицуулах зэрэгтэй холбоотой ажил, албан тушаалыг автоматжуулах буюу орлох боломжтой. ... Үүний зэрэгцээ Хиймэл оюунаас илүү их аюулыг макро эдийн засгийн хүчин зүйлс учруулж болзошгүй, тухайлбал инфляци, эдийн засгийн өсөлт саарах, эрэлт хэрэгцээ буурах” хэмээн тус илтгэлд дурджээ.
“WEF”-н судалгаанд дэлхийн 45 орны 800 гаруй компани хамрагджээ. Эдгээр байгууллагад 11,3 сая хүн ажилладаг.... Асуулгад хамрагдагсдын 75% нь ирэх 5 жилд Хиймэл оюуныг өөрийн ажилд нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэжээ. Тэдний үзэж буйгаар үүний дүнд 26 сая хүртэл ажлын байрыг цомхотгох аж. Захиргааны ажилтнууд, мөн нягтлан, кассчин зэрэг тооцоо бүртгэлтэй холбоотой албан тушаалтныг халах төлөвтэй.
Хиймэл оюуны нөлөөгөөр ажлын байрны 1/4 нь өөрчлөгдөнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл