Арабын Нэгдсэн Эмир улсын астронавт, 41 настай Султан Аль Нейяди задгай сансарт гарсан анхны араб хүн боллоо. Ийнхүү тэрбээр манай гарагийн түүхэнд, түүхийн сурах бичигт нэрээ мөнхжүүлэв. 4 сарын 28-нд АНУ-ын астронавт Стивен Боуэн, АНЭУ-ын Султан Аль Нейяди нарын 7 цаг үргэлжилсэн энэ ажлыг “NASA” шууд онлайнаар дамжуулжээ. Харин 59-тэй Стивен Боуэн өмнө нь 7 удаа задгай сансарт ажилласан юм байна. “Энэ бол манай орны хувьд агуу агшин. Би АНЭУ болон АНУ-ын эрх баригчдад талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ амжилт бидний хувьд сүүлчийнх биш. Манай астронавтууд Олон улсын Сансрын станц болон Сар, Ангараг гараг руу нисэхээр бэлдэж эхэлсэн” хэмээн Султан Аль Нейяди мэдэгдлээ. Тэрбээр 2023 оны 3 сараас ОУСС дээр ажиллаж байгаа. Султаны томилолт 6 сар үргэлжилнэ, АНЭУ ийм байдлаар сансарт удаан ажиллахаар иргэнээ илгээсэн 11 дэх орон боллоо. Султан өөрийн орны их сургуулиудын захиалгаар сансарт 20 туршилт явуулна, түүнчлэн "NASA" -н судалгааны ажлыг гүйцэтгэж станцын техник үйлчилгээнд оролцох аж.
Сонирхуулахад, ОУСС секундэд 9км хурдтайгаар манай гарагийг 90 минутад бүрэн тойрдог. Ер нь дэлхийн 259 сансрын нисгэгч ОУСС дээр ажиллаж 700 гаруй удаа задгай сансарт гарчээ.Өмнө нь зөвхөн ОУСС-г санхүүжүүлсэн орнууд л (АНУ, ОХУ, Европын холбоо, Канад, Япон) өөрийн сансрын нисгэгчдийг задгай сансарт гарахыг зөвшөөрдөг байсан юм.
Араб хүн анх удаа задгай сансарт ажиллалаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11