“Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) олон улсын байгууллага жил бүр гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс” илтгэлээ танилцууллаа. Тус илтгэлд манай гарагийн 180 улс, газар нутаг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг үнэлжээ. “73 оронд хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хаасан буюу хүндрэлтэй бол 59 улсад хязгаарласан байна” гэж “RSF” мэдэгдэв. Хэвлэлийн хамгийн эрх чөлөөт орноор Норвег улс (95,18 оноо) тодорч 7 удаа даjраалан уг жагсаалтыг тэргүүллээ. Дараа нь Ирланд, Дани, Швед, Финлянд, Нидерланд, Литов, Эстон бичигджээ. Манай дэлхийд хэвлэлийн эрх чөлөөтэй 52 орон байдаг бол 55 нь асуудалтай, 42 нь хүнд, 31 орон маш хүнд хэцүү гэжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн 10 орон тутмын ердөө 3 нь сэтгүүлчдэд боломжийн нөхцөл бүрдүүлдэг юм байна.
Манай Монгол улс 59.33 оноотой 88-р байранд орсон, энэ бол бид бүр Африк тивийн Замби зэргийн ард жагссан гэсэн үг. Хойд хөрш Орос гүрэн 164-р байранд (34,77 оноо) бичигдлээ, өмнөх жилээс 9 байр ухарсан гэсэн үг. Харин урд хөрш Хятад сүүлээс 2-т (22,97 оноо) оров. Тэр бүү хэл "RSF" байгууллагын илтгэлд “Хятад бол сэтгүүлчдийг хамгийн их хорьж цагддаг, суртал ухуулгын импортыг манлайлагсдын нэг” хэмээжээ.
Манай гарагийн хамгийн эрх чөлөөгүй орноор Умард Солонгос шалгарч 180-д бичигджээ. Сүүл мушгигчдын тоонд Хятадаас гадна Вьетнам, Иран, Туркменистан, Сири, Эритрей багтсан. Сонирхуулахад, Украин хэдий бүх нам бас парламентаа тарааж хамаг ХМХ-ээ хаасан боловч энэ жагсаалтад дээшлэн ахиж 79-р байранд оржээ, өнгөрсөн онд 106-д байсан юм.
Монгол хэвлэлийн эрх чөлөөгөөр 88-д оров
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11