“Америкт дефолт удаан үргэлжилсэн тохиолдолд 8 сая ажлын байр алдагдах шинжтэй” хэмээн Цагаан ордны дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн тайланд дурджээ. “Moody's” агентлаг хэдийгээр макро эдийн засгийн өөр загвар ашиглан анализ хийсэн боловч мөн ийм дүгнэлтэд хүрсэн аж. “Улсын өрийн тааз нэмэгдсэн тохиолдолд ажлын байрны агшилт дахин хэдэн улирлын турш үргэлжилж 900 мянгаар нэмэгдэнэ... Эцсийн бүлэгт энэ тоо 8 саяд хүрэх төлөвтэй” гэж тус агентлаг мэдэгдлээ.
Америк гүрний Холбооны нөөцийн сангийн (Төвбанк, гэхдээ хувийн) тэргүүн Жер Пауэлл “Дефолт болоход Төвбанк өөрөө АНУ-д тусалж төлбөр тооцооны цаг тухайн төлбөр цөмрөх богино ба урт хугацааны уршиг дагавраас эдийн засгийг хамгаална гэж хэн ч найдалтгүй.... Өрийн таазыг цаг алдалгүй өндөрсгөж төлбөр тооцоо хийх боломжийг Засгийн газарт олгох ёстой... АНУ өрөө төлж чадахгүй цаг ирнэ гэж бодох ч хэрэггүй. Эдийн засаг буурч магадгүй, гэхдээ энэ үйл явц зөөлөн явагдана гэж би найдаж байна” хэмээн мэдэгдлээ.
Улсын өрийн таазыг ямар ч болзол нөхцөлгүйгээр өсгө гэж Цагаан ордон улсынхаа Конгрессээс шаарджээ. Харин Сөрөг хүчин -Бүгд найрамдах намын хяналтад буй Төлөөлөгчдийн танхим энэ алхмыг төсвийн зардлыг танах хөтөлбөртэй уялдуулж байгаа аж. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт үг хэлэхдээ “Конгресс хэрэв зээлийн лимитийг тэлэхгүй бол Америк 6 сарын 1 гэхэд улсын өрөө төлж чадахаа болино” гэж сэрэмжлүүлсэн юм.
АНУ: Дефолтын улмаас 8 сая ажлын байр устана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11